Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба нь 2024 онд нийт 331865 нислэг төлөвлөж ажиллажээ. Монгол Улсын агаарын зайгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Этиоп, Солонгос, Оросын Холбооны Улс, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 40 орны 161 агаарын тээвэрлэгчийн 91781 нислэг гүйцэтгэгдсэн ба өнгөрөлтийн нислэг 67823, олон улсын хөөрөлт, буултын нислэг 12990, орон нутгийн хөөрөлт, буултын нислэг 10968 тус тус байгаа нь өмнөх онтой харьцуулахад нийт нислэг 44.6%-ийн өсөлттэй байна.