Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Хэрвээ таны PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарвал хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна уу?

Алхам 1. Шинжилгээний хариу тань ЭЕРЭГ гарвал таны гар утсанд найман оронтой тоо бүхий баталгаажуулах код www.eruul.gerege.mn системээс ирнэ.

Алхам 2. Тус кодыг та COVID-19 ERSDEL /android/ эсвэл EXPOSURE NOTIFICATION /iOS/ системд оруулж, бусдад сэрэмжлүүлэх мэдээг хуваалцаарай.
Энэ үед таны хэн болох, хэнтэй уулзан, хаагуур явсан зэрэг байршил болон хувийн мэдээлэл тань бүрэн нууцлалтай байх тул та бүү санаа зовоорой.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://e-mongolia.mn/covid-19 болон 119 дугаарт холбогдож аваарай.
УОК-ын Шуурхай штаб
Онцгой байдлын ерөнхий газар
E-Mongolia
Эрүүл Мэндийн Яам
Onom Foundation
Gerege Systems