2020 оны 02 дугаар сарын 01 нээс 03 дугаар сарын 28 ны байдлаар монгол улсын агаарын зайд олон улсын өнгөрөлтийн нийт 45318 төлөвлөгдөн нислэгийн зөвшөөрөл олгогдсон байна. БНХАУ-д корона вирус гарсантай холбоотойгоор 2020 оны 02 дугаар сарын 12 ны өдрийн байдлаар нийт 24 агаарын тээвэрлэгчээс 5245өнгөрөлтийн нислэгийн цуцалсан мэдээ ирүүлээд байна. Үүнийг хувиар тооцвол дээрх хугацаанд төлөвлөгдсөн нийт нислэгийн 11% -ийг эзэлж байна. Мөн “ЧИНГИС ХААН”олон улсын нисэх буудалд хөөрөлт, буултын нислэг үйлддэг МИАТ ХК, Эйр Чайна, Аэромонголиа, Хүннү Эйр ХХК, Изинис Эйрвэйз ХХК зэрэг агаарын тээвэрлэгчид БНХАУ болон Хонг Конг чиглэлүүдийн зарим нислэгүүдээ 02 дугаар сарын 01 нээс 03 дугаар сарын 28 хүртэл цуцлаад байна.