ҮНДСЭН ҮҮРЭГ

НТЗХ нь дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлт, түүнд холбогдох баримт бичгийг хүлээн авч, нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх зөвшөөрөл олгох журмын дагуу нислэгийн хөдөлгөөний урт хугацааны, урьдчилсан болон шуурхай төлөвлөлтийг хийж ИНЕГ-ын нэрийн өмнөөс нислэгийн зөвшөөрөл олгоно.

Тухайн өдөр үйлдэгдэх төлөвлөгдсөн олон улс, орон нутгийн хуваарьт болон цагийн хуваарийн бус хөөрөлт буултын нислэгийн хүсэлтийг хүлээн авч нэгтгэн, хоногийн нислэгийн төлөвлөгөөг боловсруулан гаргаж, холбогдох алба, салбарын нэгжүүдийг нислэгийн төлөвлөлтийн мэдээллээр хангаж ажиллана.

ХЭСГИЙН ОНЦЛОГ

Нислэгийн төлөвлөлт, зөвшөөрлийн хэсэг нь дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлт, түүнд холбогдох баримт бичгийг хүлээн авч, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалт, Иргэний нисэхийн багц дүрэм, НХТЗОЖ-ын дагуу нислэгийн хөдөлгөөний урт хугацааны, урьдчилсан болон шуурхай төлөвлөлтийг хийж ИНЕГ-ын нэрийн өмнөөс нислэгийн зөвшөөрөл олгон, холбогдох алба, салбар, нэгжүүдийг нислэгийн төлөвлөлтийн мэдээллээр хангаж ажилладаг.

БҮТЭЦ