ҮНДСЭН ҮҮРЭГ

Цагийн хуваарийн бус, тусгай үүргийн нислэгүүдэд ажлын бус цагаар зөвшөөрөл олгож шуурхай төлөвлөлт хийн, нислэгийн төлөвлөлт, гүйцэтгэлийн судалгааг гаргах, ажлын болон ажлын бус цагаар холбогдох байгууллага, алба, хэсгүүдийг нислэгийн төлөвлөлт, төлөвлөлтийн өөрчлөлтийн мэдээ мэдээллээр хангах, олон улс болон орон нутгийн нислэгийн гүйцэтгэлийг бүртгэх, хянах гэсэн чиг үүрэгтэй.

БҮТЭЦ, ОРОН ТОО

Шуурхай төлөвлөлтийн хэсэг нь ИНЕГ-ын даргын 2018 оны 7-р сарын 18-ны өдрийн Б/238 тоот тушаалаар баталсан 3 ажлын байранд нийт 14 хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

Үүнд:

Хэсгийн дарга – 1

Нислэгийн төлөвлөлтийн мэргэжилтэн – 7

Нислэгийн бүртгэл, гүйцэтгэлийн оператор – 6

Ажилтнуудын мэргэжлийн шаардлага нь түгээмэл мэргэжлийн боловч нислэгийн төлөвлөлт гүйцэтгэлээр мэргэшсэн, тухайн чиглэлээр туршлагатай ажилтнууд ажилладаг.

ТҮҮХ

1991 оноос өмнө Иргэний агаарын тэээврийн МИАТ нэгтгэл дээр, 1991 оноос хойш Нислэгийн хөдөлгөөнийг удирдах албан дээр олон улсын нислэгт зөвшөөрөл олгох, нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх үйл ажиллагаа хийгдэж эхэлсэн ба 1993 онд Нислэгийн хөдөлгөөний албаны Шуурхай төлөвлөлтийн хэсэг болон өргөжсөн байна. 1999 оноос өргөжин тэлж нислэгийн зөвшөөрөл олгох, нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, нислэгийн төлөвлөлтийн мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэйгээр ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний мэргэжлийн хэлтэс болон Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны бүтцэд хэсгийн зохион байгуулалттай ажиллаж байсан байна. ИНЕГ-ын даргын 2018 оны 07-р сарын 18-ны өдрийн А/394 дүгээр тушаал “Зохион байгуулалтын бүтэц”-ийн өөрчлөлтөөр Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба шинээр байгуулагдсан бөгөөд Шуурхай төлөвлөлтийн хэсэг нь тус албанд харъяалагдан 24 цагийн туршид үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

ХЭСГИЙН ОНЦЛОГ

Шуурхай төлөвлөлтийн хэсэг нь Иргэний нисэхийн тухай Монгол улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрмүүд болон ИНЕГ-ын даргын тушаалаар баталсан “Нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, зөвшөөрөл олгох журам”-ыг мөрдлөг болгон дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдээс Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэхээр ажлын бус цагаар ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хүлээн авч холбогдох баримт бичгийг бүрдүүлэн урьдчилсан болон шуурхай төлөвлөлтийг хийж, ИНЕГ-ын нэрийн өмнөөс нислэгийн зөвшөөрөл олгох, төлөвлөгдсөн нислэгийн өөрчлөлтийг баталгаажуулан холбогдох алба, салбар, нэгж, орон нутгийн нисэх буудлуудыг нислэгийн төлөвлөлтийн мэдээллээр хангах, ажлын болон ажлын бус цагаар нислэгийн гүйцэтгэлийг бүртгэн, хяналт хийх ажлыг гүйцэтгэн 24 цагийн туршид үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган ажилладаг.

БҮТЭЦ