Мэдээлэх хуудас цахим боллоо

ТСХ-ээс албаны үйл ажиллагааг автоматжуулан хөнгөвчлөх нэн хэрэгцээ шаардлагатай програм хангамж, системийн судалгаа хийх ажлын хүрээнд Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн үйл ажиллагаанд гарч буй дутагдал, нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөх аливаа аюул, эрсдэл болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаатай холбоотой санал хүсэлт, үл нийцлийн талаарх мэдээллийг цаасаар авч байсныг автоматжуулах, хөнгөвчлөх зорилгоор албаны atfm.mcaa.gov.mn цахим хуудсанд “Мэдээлэх хуудас” цэс шинээр нэмж оруулан аюулгүй ажиллагааны мэдээллийг хүлээн авч эхэллээ.
Иймд албаны үйл ажиллагаанаас шалтгаалсан эрсдлийг багасгах болон арилгах зорилгоор аливаа аюулыг цаг алдалгүй мэдээлж, гарч болох эрсдлээс сэргийлье. Цаасаа хэмнэн цахимаар мэдээлэх хуудсаа өгч хэвшицгээе.