“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын 65 жилийн ойг тохиолдуулан, Иргэний нисэхийн нэрэмжит “Буянт-Ухаа” төгөл байгуулах ажил өрнөж энэ ажлын хүрээнд бүх нийтээр мод тарих өдөр буюу өнөөдөр НУТА-ны хамт олон салбарын нийт ажилтнуудын хамт “Буянт-Ухаа” төгөлд мод тарилаа. “Нэг ажилтан нэг мод” хандивын аянд хамт олноороо нэгдэн, бусдыгаа уриалан идэвхтэй оролцож байгаа та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.