Технологи судалгааны хэсгийн дарга Т.Алтанзул тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнууллаа

Монгол Улсад нисэх хүчин үүсэж, хөгжсөний 97 жилийн ой, агаарын тээвэрлэгчдийн өдрийг тохиолдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар иргэний агаарын тээвэрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ИНЕГ-ын Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны технологи судалгааны хэсгийн дарга  Т.Алтанзулыг тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнав.

Шагналыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд гардуулж, улс орны эдийн засагт томоохон дэмжлэг болох дэд бүтцийн салбарт хичээнгүйлэн хийж  ирсэнд талархал илэрхийлэн, цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүсэн, баяр хүргэлээ.