Нисэх хүчний 97 жилийн ойн хүрээнд Иргэний агаарын тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, хамт олноо манлайлсан ажилтнуудад төрийн болон салбарын шагнал гардууллаа.
ЗТХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны Шуурхай төлөвлөлтийн хэсгийн Нислэгийн төлөвлөлтийн мэргэжилтэн Ө.Тамир, ИНЕГ-ын “Баярын бичиг”-ээр Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны Дотоод хяналтын мэргэжилтэн Т.Энхчимэг, Шуурхай төлөвлөлтийн хэсгийн Нислэгийн төлөвлөлтийн мэргэжилтэн Намуун, Шуурхай төлөвлөлтийн хэсгийн Нислэгийн урсгал төлөвлөлтийн мэргэжилтэн Т.Атарцэцэг тус тус шагнагдлаа.