Урин дулаан цаг болсонтой холбоотойгоор хөдөө, орон нутгийг зорих замын хөдөлгөөн нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд зам тээврийн осол гэмтлийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөн оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах зорилгоор “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аянд НУТА-ны хамт олон нэгдэж байна.
Тиймээс Орон нутгийн замд гарч байгаа жолооч та
- Хурд хэтрүүлэхгүй байх
- Гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийхгүй байх
- Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарахгүй байх
- Жолоочийн нойр дутуу ядарсан үед жолоо барихгүй байх
- Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх
- Жолооч биш хүнд жолооч шилжүүлэхгүй байхыг зөвлөн сэрэмжлүүлж байна.
Хөдөө орон нутгийг зорихоор замд гарсан жолооч та анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож болзошгүй эрсдэл бүхнээс өөрийгөө болон өрөөлийг хамгаалаарай.