Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы нээлт 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр болсон. Энэ чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал, Авлигын эсрэг багц хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль зэрэг олон томоохон, суурь реформын шинжтэй асуудлууд хэлэлцэхээр төлөвлөөд буй. Тиймдээ ч УИХ-ын дарга Г.Занданшатар “ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО” хэмээн онцолсон.