Монголын агаарын навигацийн хэрэгжилт, зохицуулалтын ажлын хэсгийн Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн дэд ажлын багийн хурлыг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Тус хуралд MANPING-ын ажлын хэсгийн гишүүд, НХҮА, ХНАА, НМҮА, Нислэгийн цаг уурын төв болон агаарын тээвэрлэгчдийн төлөөлөгчид идэвхитэй оролцож санал солилцсон байна.

Мөн, тус хурлаар дэд ажлын багийн зүгээс болон Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанаас дараах сэдвүүдээр танилцуулга хийж, цаашдын төлөвлөгөөний талаар шийдвэр гаргалаа. Үүнд:

  • Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментэд оролцогч талуудын эрх үүрэг,
  • Нислэгийн урсгал төлөвлөлтийн үйл ажиллагаанд ашиглаж буй нислэгийн бүртгэл, гүйцэтгэлийн систем болох ATFMS програм хангамж,
  • Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн автомат системийг үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр туршиж буй HORIZON програм хангамж,
  • COVID-19-тэй холбогдуулан нислэгийн судалгаа мэдээлэл.

Хуралдаанд оролцогчид санал нэгтэйгээр цаашид Бүс нутгийн болон Монгол улсын хэмжээнд Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх “Easy flow” хөтөлбөрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.