ИНЕГ гамшгаас хамгаалах штабын шийдвэр

БУЯНТ-УХАА 1, 2 ДУГААР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ НИСЭХИЙН АЖИЛЧДЫГ САЙН ДУРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Гамшгаас хамгаалах түр штабын ээлжит цахим хурал боллоо. Тус хуралд ИНЕГ-ийн дарга Л.Бямбасүрэн, Дэд дарга Б.Алтанцом нар оролцож дараах шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн ковид цар тахалын сэжигтэй тохиолдол Буянт-Ухаа-1, Буянт-Ухаа-2 хороололд илэрч байгаатай холбогдуулан хайртай гэр бүл, хамт олноо хамгаалах, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө хүн бүрийн хувийн хариуцлага, ухамсар чухал байгааг сануулж цар тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн дээрх хорооллуудад амьдарч байгаа нисэхийн салбарын ажилтнуудаа сайн дурын шинжилгээнд хамрагдах, халдвар халдваргүйжүүлэлтийн дэглэмээ чанд сахихийг сануулж байна.