Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба нь хэрэглэгчдийг нислэгийн мэдээ мэдээллээр хангах ажлын хүрээнд нислэгийн төлөвлөлт, гүйцэтгэлийн судалгаагаар 2021 оны IV улирлаас эхлэн улирал тутмын сэтгүүл гарган та бүхэндээ
хүргэж эхлээд байна. Ийнхүү 2024 оны I улирлын сэтгүүлээр Монгол улсын агаарын зайн ашиглалт, нислэгийн мэдээ, судалгааны өнгөрсөн одоог харьцуулж, бодит тоон мэдээллийг боловсруулан, Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн үйл ажиллагааны дараах дүн шинжилгээг хийж, нэгтгэн дүгнэж та бүхэндээ хүргэж байна.