УРИАЛГА

Монгол Улсад Ковид-19 цар тахлын дотоодын халдвар илэрснээр орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа анх удаа тусгай горимын хүрээнд явагдаж ажиллаад нэг сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа билээ.
Иргэний нисэхийн үндэсний төв нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах энэхүү хугацаанд иргэний нисэхийн салбарын чухал үйлчилгээ болох агаарын навигацийн үйлчилгээ болон нисэх буудлуудын үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор Гамшгаас хамгаалах штабыг байгуулан нисэхийн аюулгүй ажиллагааг ханган халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж, цар тахлыг эрсдэл багатай туулах зорилгоор шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж ирсэн болно.
Цаашид улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж буйтай холбогдуулан төрийн болон мэргэжлийн шат шатны байгууллагуудаас гаргасан тушаал, шийдвэрийг даган мөрдөж ажлын байр болон гэр орондоо халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин ажиллах нь та бидний үүрэг болоод байна. Энэхүү үүргээ хувь хүн бүр дор бүрнээ гүнээ ухамсарлан өөрийгөө болон гэр бүл, ажлын хамт олноо халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах, зөвхөн албан ёсны мэдээлэлд тулгуурлан асуудалд хандах, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөн цар тахлын үеийг хамтдаа эрсдэл багатай даван туулахыг нийт хамт олон та бүхэндээ хандан уриалж байна.
Иргэний нисэхийн үндэсний төвийн Гамшгаас хамгаалах штаб