“Ковид-19” цар тахал зарим эмнэлгийн байгууллага, эмч, ажилтнуудаар дамжин халдварласан тохиолдлууд бүртгэгдээд байгаа тул иргэний нисэхийн салбарын ажилтан та тахлын голомтоор бүртгэгдсэн эмнэлгийн байгууллагуудаар аль болох үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн таны ар гэр, ойрын тойрны аль нэг гишүүн эмнэлгийн байгууллагад ажилладаг бол ИНҮТ-ийн Гамшгаас хамгаалах түр штабд мэдэгдэж бүртгэлд хамрагдах, эмнэлгийн байгууллагын ажилтантай харилцах шаардлагатай бол халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг чанд мөрдөхийг сануулж байна.

Цар тахлын халдвар буурахгүй, эрсдэл өндөр хэвээр байгаа энэ үед хувийн хариуцлагатай байж, мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмж, дүрмийг өдөр тутамдаа мөрдөж хэвшихийг уриалж байна.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ