Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдэх олон улсын нислэгийн өнгөрөлт, хөөрөлт, буулт болон орон нутгийн нислэгүүдэд урт хугацааны, урьдчилсан, шуурхай төлөвлөлтийг хийж, нислэгийн зөвшөөрөл олгох үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
          Мөн нислэгийн урсгал төлөвлөлтийн ойрын болон хэтийн чиг хандлагыг тодорхойлох, нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх, төлөвлөгдсөн нислэгийн өөрчлөлтийн мэдээ, мэдээллүүдийг боловсруулан баталгаажуулж, ИНҮТ-ийн харьяа алба салбаруудыг нислэгийн төлөвлөлтийн мэдээллээр ханган, агаарын зайн ашиглалтад дүн шинжилгээ хийж, нислэгийн төлөвлөлт гүйцэтгэлийн судалгаа мэдээг төрөлжүүлэн гаргаж хэрэглэгчдийг нислэгийн гүйцэтгэлийн мэдээ мэдээллээр тогтмол хангах, нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн баримт бичгийн шинэчлэлт, боловсруулалт, баталгаажуулалтын ажлыг хариуцан хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй.
          Тус алба нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенци, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын бусад гэрээ, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль болон Иргэний нисэхийн багц дүрмүүд, “Нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, зөвшөөрөл олгох журам”-ыг мөрдлөг болгон нислэгийн хөдөлгөөний урсгалыг төлөвлөн зохицуулах, нислэгийн төлөвлөлтийн процедур, менежментийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлж боловсронгуй болгох, агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн төлөвлөлт, түүний гүйцэтгэлд судалгаа хийж, нислэгийн зөвшөөрөл олгох, нислэгийн хөдөлгөөний төлөвлөлтийн баримт бичгийн шинэчлэлт, боловсруулалт, баталгаажуулалтын ажлыг хариуцан, БНХАУ болон ОХУ-ын нислэгийн урсгал төлөвлөлтийн байгууллагуудтай хамтран ажиллах болон нислэгийн урсгалын мэдээлэл солилцон, бүс нутгийн хэмжээнд нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Өнөөгийн байдлаар Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба нь Нислэгийн цагийн хуваарь, зөвшөөрлийн хэсэг, Шуурхай төлөвлөлтийн хэсэг  гэсэн 2 хэсгийн ажлын байранд 30 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.