• НТЗХ нь дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлт, түүнд холбогдох баримт бичгийг хүлээн авч, НХТЗОЖ-ын дагуу нислэгийн хөдөлгөөний урт хугацааны, урьдчилсан болон шуурхай төлөвлөлтийг хийж ИНЕГ-ын нэрийн өмнөөс нислэгийн зөвшөөрөл олгоно.
  • Тухайн өдөр үйлдэгдэх төлөвлөгдсөн олон улс, орон нутгийн хуваарьт болон хуваарьт бус хөөрөлт буултын нислэгийн хүсэлтийг хүлээн авч нэгтгэн, урьдчилсан төлөвлөлтийн нислэгийн мэдээг боловсруулан гаргаж, холбогдох алба, салбарын нэгжүүдийг нислэгийн төлөвлөлтийн мэдээллээр хангаж ажиллана.
ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
  • Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн урт, урьдчилсан  болон шуурхай төлөвлөлтийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  • Дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлт түүнд холбогдох баримт бичгийг хүлээн авч:
✔ Урт хугацааны
✔ Урьдчилсан
✔ Шуурхай төлөвлөлтийг хийж ИНЕГ-ын нэрийн өмнөөс нислэгийн зөвшөөрөл олгоно.
  • Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлнэ.
БҮТЭЦ