ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
- Нислэгийн цагийн хуваарь, зөвшөөрлийн хэсэг нь дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлт, түүнд холбогдох баримт бичгийг хүлээн авч, Нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, зөвшөөрөл олгох журмын дагуу нислэгийн урт хугацааны, урьдчилсан болон шуурхай төлөвлөлтийг хийж ИНЕГ-ын нэрийн өмнөөс нислэгийн зөвшөөрөл олгоно.
- Монгол улсын агаарын зайд үйлдэгдэх олон улс, орон нутгийн хуваарьт болон хуваарьт бус нислэгийн урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэн нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент, хамтын шийдвэр гаргалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчидтэй хамтран ажиллана.