Шуурхай төлөвлөлтийн хэсэг нь ажлын бус цагаар Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэх олон улсын өнгөрөлт, хөөрөлт буулт, орон нутгийн нислэгүүдийн холбогдох материалуудыг боловсруулах, нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийн үеийн үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангана. Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент, хамтын шийдвэр гаргалтыг урьдчилсан болон шуурхай төлөвлөлтийн үе шатуудад хэрэгжүүлэн дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн төлөвлөгдсөн нислэгийн өөрчлөлтийг баталгаажуулан холбогдох алба, салбар, нэгжийг нислэгийн төлөвлөлтийн мэдээллээр хангаж, олон улс болон орон нутгийн нислэгийн гүйцэтгэлийн мэдээллийн санг бүрдүүлнэ.
 БҮТЭЦ