ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
  • Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журам, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (цаашид ОУИНБ)-ын стандарт, шаардлагад нийцүүлэн технологийн баримт бичгийн шинэчлэлт, боловсруулалт, баталгаажуулалтын ажлыг хариуцан хийж гүйцэтгэнэ.
  • Олон улсын болон гаднын ижил төстэй байгууллагын тэргүүн туршлагыг судлан, нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг боловсронгуй болгоход чиглэгдсэн судалгаа, дүн шинжилгээ, таамаглалын боловсруулалтыг хийж, нислэгийн төлөвлөлт, гүйцэтгэлийн судалгааг төрөл ангилал бүрээр гарган хэрэглэгчдийг нислэгийн гүйцэтгэлийн мэдээ, мэдээллээр тогтмол хангана.
  • Албаны үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа, тоног төхөөрөмж, программ хангамж, системийн хэвийн үйл ажиллагаа болон өгөгдлийн сангийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг ханган, орчин үеийн технологид тулгуурлан хөгжүүлэхэд чиглэн ажиллана.
БҮТЭЦ