Захиргаа, дотоод хяналт, агаарын зайн мэргэжилтнүүд албаны даргын шууд удирдлагад харьяалагдан тус тусын чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
Захиргааны мэргэжилтэн: Албаны үйл ажиллагааг хэвийн явуулахад захиргаа, хүний нөөцийн удирдлагаар хангах, албаны дотоод ажил, хүний нөөцийн үйл ажиллагааг эрхлэх, тайлан мэдээ гаргах, албан хэрэг хөтлөлтийг холбогдох журам зааврын дагуу хөтлөн явуулах,  холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүрэгтэй.
Дотоод хяналтын мэргэжилтэн: Албаны үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалт, аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээ хийж, үл тохирлыг илрүүлэх, сэргийлэх, тэдгээрийг залруулах үйл ажиллагааг зохион байгуулж, тэдгээрийг сайжруулах судалгаа, дүн шинжилгээ ба чанарын үнэлгээ хийж, дотоод хяналтын болон чанарын хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Агаарын зайн мэргэжилтэн: Нислэгийн хөдөлгөөний удирдлага дахь агаарын зайн өгөгдөлд хяналт, шинжилгээ хийх, үр дүнг боловсруулах, агаарын зайн зохион байгуулалтын төслийг боловсруулах, зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн харилцан уялдааг тодорхойлох чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.