1990 оноос өмнө МИАТ нэгтгэлд, 1991 оноос Агаарын хөдөлгөөнийг удирдах албанд олон улсын нислэг хариуцсан мэргэжилтэнтэй болж олон улсын нислэгт зөвшөөрөл олгох үйл ажиллагааг явуулж эхэлсэн. 1993 оноос Нислэгийн хөдөлгөөний албаны Төлөвлөлтийн хэсэг, Шуурхай төлөвлөлтийн хэсэг, 1999 оноос Иргэний агаарын тээврийн удирдах газар, Иргэний нисэхийн ерөнхий газарт Төлөвлөлтийн тасаг, хэлтэс болон өргөжин нислэгийн зөвшөөрөл олгох үйл ажиллагааг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажиллаж байсан. 2018 оноос Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба нь Нислэгийн төлөвлөлт, зөвшөөрлийн хэсэг, Шуурхай төлөвлөлтийн хэсэг, Технологи судалгааны хэсэг гэсэн 3 хэсэг, 24 орон тоотойгоор байгуулагдсан. 2019 оноос Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/387 дугаар тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба болон 3 хэсэг 31 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
1991
1993
2018
2019