БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН АЗИ НОМХОН ДАЛАЙН БОЛОН ХОЙД АЗИЙН БҮСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАГИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны урилгаар бүс нутгийн хэмжээнд болон Монгол улсын агаарын зайд дамжин өнгөрөх болон хөөрөлт буултын нислэг үйлдэж буй агаарын тээвэрлэгчдэд Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээ, нислэгийн урсгал төлөвлөлтийн хэрэгжүүлэлт, хэтийн зорилго, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг таниулах, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор БНХАУ-ын Бээжин хотноо 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ази, Номхон далайн болон Зүүн хойд бүсийн хамтын ажиллагааны уулзалтад оролцлоо.

Энэхүү Бүсийн хамтын ажиллагааны баг (RCG)-ийн уулзалт нь Нислэгийн аюулгүй ажиллагааны болон үйл ажиллагааны томоохон уулзалтуудын нэг бөгөөд энэхүү уулзалтаар Ази-Номхон далай болон Хойд Азийн бүсийн улс орнуудын 40 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Тус хуралд Монгол улсын Иргэний нисэхийн Ерөнхий газраас Агаарын навигацийн үйлчилгээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, бодлого, агаарын зайг дамжин өнгөрөх агаарын тээвэрлэгчдийн нислэгийн аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн Монгол Улсын агаарын навигацийн бодлого, төлөвлөлт, өнөөгийн байдлын талаар танилцуулга хийлээ.

Мөн агаарын тээвэрлэгчидтэй Монгол Улсын агаарын зайг дамжин өнгөрөх нислэгийн хэтийн төлөвийн талаар мэдээлэл авах, санал солилцох, шинэ нисэх буудлын ашиглалтын хугацаа, агаарын замын уян хатан, чөлөөт байдлын ашиглалтын талаар хамтран ажиллах цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхэд талаар мэдээлэл солилцож цаашид хамтран ажиллахаар зарим агаарын тээвэрлэгчидтэй хэлэлцсэн болно.

Leave a reply