2009-2018 ОНЫ НИЙТ НИСЛЭГ

Иргэний нисэхийн салбарын хэмжээнд аэронавигацийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг шат дараатайгаар хийж, бодит ажиглалтын системийг нэвтрүүлж, агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай үзүүлэлтэд тулгуурласан навигацийн /PBN/ агаарын замыг нээн ашиглаж эхэлсэн зэрэг сүүлийн жилүүдэд хийгдсэн эрчимтэй үйл ажиллагаануудын үр дүнд нислэгийн тоо жилээс жилд нэмэгдсээр ирлээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд нийт олон улс, орон нутгийн нислэгийн тоо бараг 2 дахин нэмэгдсэн байлаа. 2009 онд нийт 69247 нислэг гүйцэтгэж байсан бол 2018 онд 138195 болж 68948 нислэгээр нэмэгджээ.

Нислэгийн төрлөөр нь ангилан үзэхэд нийт нислэгийн 90 орчим хувийг эзэлдэг олон улсын өнгөрөлтийн нислэгийн тоо 2018 онд 123296 болж 10 жилийн өмнөх үеэс 2 дахин буюу 62510 нислэгээр нэмэгдсэн байна.

Олон улсын буулт, хөөрөлтийн нислэгийн хувьд 10 жилийн өмнөх үеэс 4369 нислэгээр буюу 2 дахин, Орон нутгийн нислэг 2009 оноос 47,8%-иар нэмэгдсэн байв. Орон нутгийн нислэгийн хувьд өсөлт, бууралт нилээн хэлбэлзэлтэй байсныг Хүснэгт 2.52-ийн мэдээлллээс харж болно. Энэ нь үндэсний авиакомпаниуд болон тэдгээрийн агаарын хөлгүүдийн өөрчлөлт, хөдөлгөөнтэй холбоотой.

2009-2018 оны нийт нислэг (Нислэгийн төрлөөр)

Орон нутгийн нислэг 2012 онд хамгийн их 11103 нислэгтэй байсан бол 2016 он хүртэл нислэгийн тоо буурч, сүүлийн 2 жилд нислэг нэмэгдсэн ч дээрх нислэгийн тоонд хүрэхгүй байна. 2018 оны орон нутгийн нислэгийг 2012 онтой харьцуулахад 73,6%-иар буурсан байв.

Сүүлийн 10 жилийн нийт нислэгийн өсөлтийн дундаж 6,5% байна.

2009-2018 оны нийт нислэг (Нислэгийн төрлөөр)

Сүүлийн 10 жилийн нийт нислэг- захиалгын төрлөөр

2018 онд Олон улсын өнгөрөлтийн тогтмол хуваарийн нислэг 10 жилийн өмнөх үеэс 57025 нислэг буюу 98,8%-иар, Цагийн хуваарийн бус нислэг 2009 оноос 5485 нислэгээр буюу 2,7 дахин тус тус нэмэгджээ.

Олон улсын буулт, хөөрөлтийн Тогтмол хуваарийн нислэг 2009 оноос 3706 нислэг буюу 2 дахин, цагийн хуваарийн бус нислэг 2009 оноос 663 нислэгээр буюу 2,2 дахин нэмэгдсэн байна.

2009-2018 оны нийт нислэг (Захиалгын төрлөөр)

Орон нутгийн нислэгээс Тогтмол хуваарийн нислэг нь 2009 оноос 7,8%-иар буюу 235 нислэгээр, Цагийн хуваарийн бус нислэг нь 1834 нислэгээр буюу 139,4%-иар нэмэгджээ.

2009-2018 оны нийт нислэг (Захиалгын төрлөөр)

Leave a reply