Нийт өнгөрөлтийн нислэг-сараар

2018 оны өнгөрөлтийн нислэгийг гүйцэтгэсэн авиакомпаниудын нислэгийг сараар болон дундаж нислэгийг тооцон гаргалаа. Хамгийн их 16584 нислэг /13,5%/ гүйцэтгэсэн АIR CHINA авиакомпанийн сарын дундаж нислэг 1382 байгаа нь өмнөх оны сарын дунджаас 122 нислэгээр нэмэгдсэн байв.

АIR CHINA авиакомпанийн өнгөрөлтийн нислэгийн өдрийн дундаж 45 нислэг байсан бөгөөд зуны саруудад нэмэгдэж 7-р сард хамгийн их 1609, 8-р сард 1572 нислэг дамжин өнгөрчээ. 7-р сард өдрийн дундаж 52, 8-р сард өдөрт дунджаар 51 нислэг нисэн өнгөрсөн байв.

CATHAY PACIFIC авиакомпани сард дунджаар 695 нислэг /өдрийн 23/ гүйцэтгэсэн бөгөөд 12-р сард хамгийн их 831 нислэг /өдөрт 27 / өнгөрсөн байна.

2018 оны өнгөрөлтийн нислэг(Авиакомпани-сараар)

Өнгөрөлтийн нислэгийн 18,5% нь B77W агаарын хөлгөөр хийгдэж, сард дунджаар 1901 нислэг дамжин өнгөрсөн бөгөөд 7-р сард хамгийн олон 2257 нислэг гүйцэтгэжээ.

А332 агаарын хөлгөөр сард дунджаар 1175 нислэг гүйцэтгэж 8-р сард хамгийн олон буюу 1212 нислэг үйлдсэн байв.

2018 оны өнгөрөлтийн нислэг (Агаарын хөлгийн маяг-сараар)

Тогтмол хуваарийн өнгөрөлтийн нислэг-сараар

AIR CHINA авиакомпанийн өнгөрөлтийн 99,7% нь Тогтмол хуваарийн нислэг байсан ба энэ нь нийт тогтмол хуваарийн нислэгийн 14,4%-ийг эзэлж байлаа.

FINNAIR, SIBERIA AIRLINES, UNITED AIRLINES, LUFTHANSA CARGO зэрэг авиакомпаниудын бүх нислэг Тогтмол хуваарийн нислэгүүд байв.

Мөн шинээр нислэг үйлдэж эхэлсэн AIR ASTANA / сард дунджаар 47нислэг/, SHENZHEN AIRLINES, URUMQI AIRLINES, VIETNAM AIRLINES зэрэг авиакомпаниудын нислэг ч тогтмол хуваарийн нислэг байв.

2018 оны Тогтмол хуваарийн өнгөрөлтийн нислэг (Авиакомпани-сараар)

Тогтмол хуваарийн өнгөрөлтийн нислэгийн 19,8% нь В77W агаарын хөлгөөр гүйцэтгэж, сард дунджаар 1895 нислэг энэ агаарын хөлгөөр нисэн өнгөрсөн байлаа.

Тогтмол хуваарийн өнгөрөлтийн нисэлгийн 19,8%-ийг эзэлж буй В77W агаарын хөлгөөр сард дунджаар 1895 нислэг гүйцэтгэсэн бөгөөд 7-р сард хамгийн олон 2243 нислэг гүйцэтгэсэн нь тухайн сарын нислэгийн 20,9%-ийг гүйцэтгэсэн байлаа.

2018 оны Тогтмол хуваарийн өнгөрөлтийн нислэг (Агаарын хөлгийн маяг-сараар)

Leave a reply