БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН АЗИ НОМХОН ДАЛАЙН БОЛОН ХОЙД АЗИЙН БҮСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАГИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны урилгаар бүс нутгийн хэмжээнд болон Монгол улсын агаарын зайд дамжин өнгөрөх болон хөөрөлт буултын нислэг үйлдэж буй агаарын тээвэрлэгчдэд Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээ, нислэгийн урсгал төлөвлөлтийн хэрэгжүүлэлт, хэтийн зорилго, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг таниулах, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор БНХАУ-ын Бээжин хотноо 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ази, Номхон далайн болон Зүүн хойд бүсийн хамтын ажиллагааны уулзалтад оролцлоо.

Read more

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА “НИСЛЭГИЙН УРСГАЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТ”-ИЙН 3 ӨДРИЙН СЕМИНАР БОЛЛОО

Монгол Улсын агаарын зай, агаарын навигацийн үйлчилгээний шинэчлэл, хэтийн бодлогын хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас “Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент” семинар зохион байгуулж, Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх “EASY FLOW” хөтөлбөр хэлэлцэж, агаарын зай, НХУ-ын секторууд болон “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын багтаамжийг тодорхойлоход үнэлгээ хийж, багтаамжийг нэмэгдүүлэх 3 өдрийн сургалт зохион байгуулагдлаа.

Read more

АГААРЫН НАВИГАЦИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР БОЛОН ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО (IATA), ТҮҮНИЙ ГИШҮҮН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны Зүүн хойд Азийн бүсийн дэд ерөнхийлөгч Tao MA, бүсийн нислэгийн үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны захирал Honghai YANG болон Зүүн хойд Азийн бүсийн дэд захирал Wenxin LI, Нислэгийн үйл ажиллагаа, аюулгүй ажиллагаа хариуцсан менежер Hu Bin тэргүүтэй төлөөлөгчид болон тус байгууллагын гишүүн агаарын тээвэрлэгчдийн төлөөлөгчид ИНЕГ-т 2019 оны 7 дугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд ажиллаа.

Read more

CROSS BORDER ATFM

2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо ОХУ, БНХАУ-ын Агаарын навигацийн байгууллагуудтай нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх анхдугаар уулзалтад оролцсон.

Read more

Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай

Иргэний нисэхийн ерөнхий газар, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн орнуудын бүсийн төвтэй хамтран “Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежмент/хамтын шийдвэр гаргалт” сэдвээр Улаанбаатар хотноо 2018 оны 12-р сарын 11-14 өдрүүдэд хамтран ажиллагч болон харьяа албадуудын нийт 50 гаруй төлөөлөгчд хамрагдсан сургалт зохион байгуулагдлаа.

Read more

“НИСЛЭГИЙН УРСГАЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЖЛЫН БАГ”-ИЙН АНХДУГААР ХУРАЛ

ОУИНБ-аас Ази-Номхон далайн бүс нутагт нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэхэд гишүүн улс орнуудыг чиглүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд 2010-2018 онуудад Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн ATFM/CDM SG олон улсын хурлууд 8 удаа зохион байгуулаад байна.

Read more

Leave a reply